Харилцан солилцооны талаар аваад үзвэл
Бэлэгний талаар авч үзэхэд заавал харилцан солилцоотой холбогддог.М.Моссын үзсэнчлэн “бэлэг” заавал хариуг хүлээж байдаг гэсэн үзэлтэй санал нэгтэй байгаа билээ. Харилцан солилцоог дотор нь
- Ерөнхийлсөн харилцан солилцоо / general reciprocity /
- Тэнцвэртэй харилцан солилцоо /balanced reciprocity /
- Сөрөг харилцан солилцоо /negative reciprocity /
Гэсэн хэлбэртэй байдаг ба дэлгэрүүлээд үзвэл :
Ерөнхийлсөн харилцан солилцоо : Энэ нь харьцангуй хувийн шинжтэй харилцааны илрэл байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэг этгээд хэн нэг хүнд ямар нэг зүйл өгөөд заавал хаариуг нь нэхэхгүй байх явдал юм. Жишээ нь эцэг эх нь хүүхдийнхээ өмсөх хувцас, хоол хүнс гээд бүгдийг нь бэлдэж өгдөг ба түүнтэйгээ дүйцэх эдийг авдаггүй харин үр хүүхдээсээ хайр хүндэтгэл, зүй ёсны хүмүүжилийг л хүлээж байдаг гэж болно.
Тэнцвэртэй харилцан солилцоо
Энэ нь гэр бүлийн гишүүдийн харилцаанаас арай хол байдаг хүмүүсийн хооронд байдаг солицоо юм. Өөрөөр хэлбэл найз нөхөд гэх мэт ойрын хамтай хүмүүсийн хоорондын харилцаанд үүсдэг. Энэ солилцооны үед хэн нэг нь нөгөө хүнд бэлэг ч юмуу өгсөн бол заавал хариуг нь хүлээж байдаг гэхдээ тэр нь хариугаа авах биш хугацааны хувьд янз бүр байж болно.
Гэхдээ энэ 2 харилцан солилцоо нь хоюулаа дотно харилцаатай хүмүүсийн хооронд үүсдэг бөгөөд итгэл- хүндэтгэл дээр үндэслэгддэг.
Сөрөг харилцан солилцоо
Энэ төрлийн солилцоо нь цэвэр эдийн засгийн шинжтэй бөгөөд маш сайн тооцоологдсон байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү харилцан солилцоо нь хэн нэгэн хүнд ямар нэг зүйл өгөөд заавал түүнтэй тэнцэх хэмжээний зүйлийг авахыг эрмэлздэг. Ер нь дүйцэх хэмжээний зүйлийг авахыг эрмэлздэг гэж болно.
Хээл хахууль гэх ойлголт маань дээрх харилцан солилцоон дээр суурилдаг бөгөөд эд зүйлс өгдөгөөрөө Бэлэг гэх ойлголттой төстэй бөгөөд адилхан хариугаа хүлээж байдагаараа ижил бөгөөд нэг зүйлийн 2 тал гэж болох юм.
Солилцоо
Солилцоо (exchange) гэдэг нь нийгмийн гишүүдийн хоорондох юмсын шилжүүлэлт юм. Юмс гэдэг нь хүн эсвэл амьтан, материаллаг ба материаллаг бус, үг ба зүйлс байж болно. Гишүүд гэдэгт нь хувь хүн, бүлэгүүд, эсвэл бурхад онгодууд байж болно. Нийгмийн амьдралд солилцоо их тархсан байдаг. Лэви-Страуссын хувьд хүний жинхэнэ оршихуй нь бүлэг хүмүүс хоорондоо эмэгтэйчүүдээ гэрлэх гэж солилцсоноор эхэлдэг. Маусын хувьд солилцоо нь Хоббсын зохиолд гардаг бүгд бие биенийхээ эсрэг дайны эртний шийдэл байжээ.
Солилцоо нь антропологийн төв сэдэв болох солилцоо нь мөн хүмүүсий амьдралд гол үүрэг гүйцэтгэх боловч Меланездийн солилцоог антропологчид онцлон үзэн этнографийн маш олон жишээнүүд тэндээс татагджээ.
Бүтэцийн төлөв.
Ерөнхийд нь авч үзвэл солилцоо нь бүтэц, хэв маяг, зохицуулалттай байдаг. Адам Смитийн ‘үл үзэгдэгч гар’(invisible hand) гэдэг ойлголт шиг эдгээр зохицуулалтууд нь гишүүдийг мэдсэн мэдээгүй ч үр дагавар дагуулж байдаг. Хамгийн алдартай жишээ бол Малиновскигйин (1922, бүлэг 4) дүрслэн бичсэн Меланезийн кула солилцоо юм. Кулад оролцогч Тробрианд арлынхан чимэглэлийн бугуйн хясаа болон хүзүүний зүүлтийг өөр тосгон дахь холбоотнууддаа өгөн авалцдаг. Энэ солилцоо нь олон зуун километрийг хамарсан нэг тийшээ хясаа, нөгөө тийшээ нь зүүлт явсан том тойрог болон харагддаг. Гэхдээ уг бүтэцийг оролцогчид нь санаатайгаар гаргаж ирээгүй юм.
Өөр нэг бүтэцийн хэлбэр нь ямар юмсыг юугаар сольж болох вэ гэдгээр тодорхойлогдоно. Мөнгөний хэрэглээ нэвтэрсэн нийгмүүдэд ч зөвхөн сольж л авдаг зүйл гэж байдаг. Жишээ нь Баруунд зэрэг дэвших, бүх төрлийн эрдмийн цол, дипломыг болзол биелүүлсэн хүнд нь л өгдөг ба дээрх зүйлсийг мөнгөний хариуд авч болдоггүй бөгөөд, авах ч ёсгүй юм. Солилцоо ингэж хязгаарлагдсан үед солилцооны давхрагын бүтэц бий болдог. Ийм хүрээний сонгодог жишээ бол Нигерийн Тивчүүд юм. Тэдний гурван давхрагыг Боханнан (1955) тодорхойлжээ.
Нэг нь өдөр тутмын хэрэглээний аахар шаахар зүйл болон хүнсний зүйлүүд. Хоёр нь арай хязгаарлагдмал давхраг болох боол, мал, төмөр гулдмай болон нэгэн даавууны төрөл болно. Эдгээр зүйлс нь амжиргааны бус харин зиндааг илтгэн харуулдаг эд зүйлс болно. Хамгийн хязгаарлагдмал давхрагт нь өөрсдөөс нь хамааралтай эмэгтэйчүүд болон хүүхдүүд орно. Нэг давхрагын зүйлийг нөгөө давхрагтай сольж болдоггүй байсан ч колончлогчид мөнгө нэвтрүүлсний дараа мөнгийг солих зүйл дээрээ нэмж ашигласнаар солих боломжтой болжээ.
Солилцооны бүтцийг шинжилсэн хамгийн алдартай бүтээл нь Лэви-Страуссынх.
Эмэгтэйчүүдээ солилцсоноор бүлэг хүмүүсийн хооронд харилцааны бүтэц бий болдог.
Харилцааны төлөв.
Харилцааны төлөв нь солилцож байгаа хүмүүс хоорондоо, солилцож байгаа зүйлстэйгээ, солилцож байгаа үйлдэлтэйгээ хэрхэн харилцаж байгааг харуулдаг.
Салинс Меланезид солилцоо нь Том Хүн (Big Man) гэдэг систем үүсгэснийг тайлбарласан байдаг. Мөн Салинс бүлэг дотрох солилцоо нь их өгөөмөр, бүлгийн хилийн солилцоо нь нарийн тооцоотой, харин гадныхантай хийж байгаа солилцоо нь “эсрэг харилцан солилцоо (negative reciprocity)” байдаг.
Барааны хэт үнэлэмж (fetishism of commodities) гэдэг асуудлыг Маркс тайлбарлахдаа бараа солилцоо нь солилцогч хүмүүс ба сольж байгаа зүйлийн хоорондын жихэнэ харилцааг далдадж байдаг гэжээ. Мауссын сонгодог томъёолол нь бэлэг солилцоонд хамаатай болж байгаа хүмүүс бэлэг авхын тулд бэлэг өгөх албатай болдог. Маоричуудын “бэлэгний сүнс (spirit of the gift)” буюу хау нь зэзндээ хариу бэлэг өгөхийг шаардаж байдаг гэдэг жишээ авчээ.
Мэрилин Стратэрн (1988) Меланезийнхэн хүн солилцоо хийхээсээ өмнө оршдоггүй бөгөөд солилцоо хийх харилцаанд оролцсоноороо хүн ч, бэлэг ч бодит зүйл болж ирдэг байна гэж бичжээ.
Солилцоо ба эдийн засаг.
Энэ сэдэв солилцоонд яаж хандах вэ гэдэг маргаан мэт харагдаж байгаа бөгөөд хоёр чиг хандлагатай (Parry 1986). Нэг нь нийгэмтэйгээ холбоотой бөгөөд Мауссын онцолсон үйлдэгчид өөр хоорондоо холбогдож үүрэг хариуцлагатай болдог. Энэ үзэлтэй холбож үзвэл авлига хээл хахуулийн гэмт хэрэгт оролцогчид нь тодорхой хэмжээний хариуцлагыг хүлээж байдаг хариуцлага нь харин янз бүр байж болох юм. Тухайлбал: Хахууль өгсөн этгээдэд буцаагаад түүнтэй тэнцэх хэмжээний зүйлээр хариу барих шаардлага тулгардаг, хэрвээ хууль бус үйлдэл нь илэрвэл хуулийн өмнө хариуцлаг хүлээх байж болох юм.
Нөгөөдөх нь хувь хүнтэй холбоотой бөгөөд Малиновский үйлдэгчид бол хувийн ашиг сонирхолтой, бие даасан, өгсөнтөйгөө дүйцэх хэмжээний зүйл буцааж авахыг хүсдэг гэж үзжээ. Блау(Blau), Гоулднэр(Gouldner), Хоманс(Homans) солилцоог үйлдэгчиддээ зардал, ашиг тус авчирдаг гэдэг гэдэг утгаар тайлбарлан бичжээ.
Эдгээр үзэлтэй холбож үзвэл авлига хээл хахуулийн гэмт хэрэгт оролцогчид нь тодорхой хэмжээний хариуцлагыг хүлээж байдаг хариуцлага нь харин янз бүр байж болох юм. Тухайлбал: Хахууль өгсөн этгээдэд буцаагаад түүнтэй тэнцэх хэмжээний зүйлээр хариу барих шаардлага тулгардаг гэдгийг харж болохоор байна.