Дэлхий дахин даяарчлагдаж буй өнөө үед улс орон бүрийн нийгэм улс төрийн нэгэн сөрөг үзэгдэл бол яах аргагүй авлига / corruption /, хээл хахууль /bribery / билээ. Гэхдээ авлига, хээд хахууль гэдэг ойлголт маань саяхан бий болсон зүйл гэвэл бас үгүй юмаа. Манай улсын хувьд “Авлигын эсрэг хууль”-г анх 1996 онд баталсан бөгөөд 2006 оны 07 сарын 06 ны өдөр шинэчлэн найруулж 2006оны 11сарын 01 ны өдрөөс эхлэн даган мөрдөгдөж эхэлсэн байдаг. Мөн гадны орнуудын жишгээр “Авлигатай тэмцэх газар” байгуулан үйл ажиллагаа явуулаад нилээдгүй хугацааг өнгөрөөж, багагүй зүйлийг хийгээд байгаа билээ :
2006оны07сарын 06 ны өдөр батлагдсан” Авлигын эсрэг хууль” [1] бөгөөд энэхүү хуулийн зорилт нь: Авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндэсийг тодорхолж тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ. Энэ хуулийн миний дипломтой холбогдох чухал тодорхойлолтоос авч үзвэл:
3-р бүлэг 3.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д[2] заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн ашиг хонжоо олоход, бусдад давуу байдал олгох, иргэн хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчилийг ойлгоно. Мөн хуулийн 3.1.2-т “Ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад даву байдал олгосны төлөө, өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.” гэжээ. Мөн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгын эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдэлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэлийг хийх зэргийг хэлнэ. Мөн 3.1.4-т “Давуу байдал гэж” энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласанаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ. гэжээ. 1996оны “Авлигын эсрэг хуулинд” хээл хахууль авах нь хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо ашиглах, ийнхүү ашигласанаар түүнд шан харамж буюу хөнгөлөлт давуу талыг хувь хүн хуулийн этгээдээс олгох явдлыг ойлгоно “ гэжээ. Ийнхүү авлига хээл хахуулийг тодорхойлсон тодорхойлолт байдаг. Судлаач шинжээч нар өөрсдийн мэргэжилийн онцлогоос хандсан байдаг ч эдгээр нь бүгд л нийтлэг агуулгатай байдаг. Тухайлбал:
Улс төр судлаачид “ Авлигыг санхүү, улс төрийн болон бусад хөшүүргүүдийг ашиглан төрд нөлөөлөх хууль бус арга хэрэгсэл гэж үздэг байна. Улс төрчид ардчилал дутуу хөгжсөнөөс л авлига бий болдог, тиймээс ардчилал жинхэн утгаараа хөгжсөн, олон нийтийг төрийн удирдлагад татан оролцуулж чадсан иргэний нийгэм байгуулах нь авлигыг хязгаарлахад чухал нөлөөтэй гэж үздэг. Харин “Нийгэм судлаачид” : Авлига нь төрийн эрх мэдэл, нөөц хүчийг өөртөө хувийн ашиг олохын тулд урвуулан ашиглах үзэгдэл бөгөөд, шан харамж авсаныхаа хариуд албан тушаалтан нь төрийн эрх ашиг сонирхолын эсрэг чиглэсэн үйлдэл тул онц аюултай гэж үздэг. Төрийн албан хаагчидын ёс зүйг зөв хэвшүүлэн мөрдүүлэх ажил хийгдэхгүй байгаагаас шалтгаадаг гэж үздэг. Бизнесийнхэн : Авлигыг замд нь заавал таардаг, дайрч гарахаас өөр аргагүй бул хар чулуу гэж ойлгодог үздэг. Авлига хээл хахуулиас болж ажил төрөл нь бүтэж болох ч өөр хэн нэгний хахуулиас болж төлөвлөсөн ажил нь нурахаас ихээхэн эмээдэг байна. Ер нь авлигад автсан нийгэмд шудрага өрсөлдөөн гэж үгүй болдог гэж болно. Хуульчид : Тэднйи анхаарлыг ихээхэн татдаг сэдэв бол авлига байдаг. Эрт үеэс гэмт хэргийн нэг хэлбэрт тооцогдож ирсэнтэй холбоотой. Ер нь нийгмийн бусад салбарынхныг бодвол хуульчид энэ тал дээр илүү туршлага хуримтлуулсан байдаг. Авлигын үзэгдэлтэй тэмцэхэд, иргэн, захиргааны болоод эрүүгийн эрх зүйн салбарууд голчлон үүрэгтэй гэж үздэг байна.
Олон улсын эрх зүй судлаачид” хахуулийг” албан тушаалтан хэн нэгэн этгээдийн эрх ашигт нийцүүлэн,өөрийн хэрэгжүүлэх эрх мэдлийн хүрээнд үйлдэл, эс үйлдэл гүйцэтгэсэний харуд материаллаг болон материаллаг өус баялагыг ямар нэгэн хэлбэрээр өөртөө авахыг хэлдэг байна.[3] Энэ мэтээр авлига, хээл хахуулийн талаар хүн бүр харилцан адилгүй бодолтой байдаг боловч нийтлэг нэг л ухагдахуун мөн чанарыг агуулж байдаг гэж болно.
Авлига хээл хахууль нь эрх мэдлийг цөөн хэдэн хүнийгарт төвлөрүүлсэн тоталитар дэглэмийн болон, захиргаадах, дарангуйлах дэглэмүүдэд үргэлж сүүдэрлэн хөгжиж байдаг. Харин ардчилалын үед авлига, хээл хахуулийн хэрэг илчлэгдвэл, үргэлж довтолгооны бай болж байдаг жамтай. [4]
Авлигын гэмт хэрэг хэмжээний хувьд : - -цалин багатай албан хаагчидын дунд байдаг жижиг авлига
- Намын хандив,
-Ажилд оруулсаны бэлэг
- Гаалиар бараа гаргах гэх мэттэй холбоотой дунд зэргийн авлига.
Улсын хэмжээний том авлига:
- Гадаадын банкуудтай нууц холбоотой экспорт
- Хил дамжсан авлига
- Төрийн алба нтушаалтаныг унагах
- Хөрөнгө оруулалтыг үрэн таран хийх
- Ашиггүй төслүүдийг хэрэгжүүлэх
- Зэвсгийн наймаа
- Хүний наймаа
- Хар тамхины наймаа
- Мафи
Зэргүүд нь бүгдээрээ л авлига хээл хахуулийн сүүдэр дор цэцэглэн хөгжиж байдаг. Зарим судлаачид ядуурал авлига, хээл хахуулийг бий болгодог гэж үздэг ч миний бодлоор бол авлига хээл хахуулийн гэмт хэргийг а а.баячууд
б. Ядуучууд ч ялгаагүй үйлдэж байдаг бөгөөд энэ бүгдийг “хүний төрөлхийн араншин, шунал, хязгааргүй хэрэгцээ, ханашгүй хүсэлтэй холбож үзвэл илүү үр дүнтэй санагдах юм. 1990-ээд оноос өмнө “Авлига, хээл хахуулийн асуудлаар төдий л ярих хөндөх нь ховор байсан ба 1994 оны 12 сард болсон Америк тивийн лидерүүдийн дээд хэмжээний уулзалтаар улс төрийн хамгийн их анхаарал татсан зүйл бол “авлига “байна гэсэн дүгнэлтэд хүрч түүний эсрэг шургуу тэмцэх нь зүйтэй гэж үзэн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтаж эхэлсэн байдаг. [5]
No comments:
Post a Comment