Ер нь хүй нэгдлийн нийгмийн хүний
сэтгэлгээ нь бүхэлдээ домог зүйн
сэтгэлгээ байсан гэж хэлж болно.
/ С.Дулам/
Домог зүй / мифологи /
Дэлхйн аль ч улс орон, үндэстэн ястанд өөрийн гэсэн домог зүй байдаг байсан гэж болох юм. Монголын домог зүйн талаар судалсан байдлыг харвал тодорхой нэг үед монголчууд домог зүйгүй гэж үздэг байсан бол алдарт монголч эрдэмтэн Позниевский “ Монголд домог зүй” байсан гэхдээ эртний энэтхэг, төвдийн домог зүйтэй холбоотой байсан гэж үзсэн. Харин 1970 оноос Л.Лоринц “Монгол домог зүй нь буддын шашны хүрч чадаагүй тэр хэсэгт нь байна гэж үзсэн байдаг.
Монголын домог зүйн талаар чухал судалгаа хйиж, шинэ шатанд оруулсан хүн бол яах аргагүйС.Дулам гуай юм. Миний бодлоор бол хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзэл, ухамсар сэтгэлгээг нь домог сэтгэлгээг судалдаг гэж бодож байна. Домог зүйн талаар хэл шинжлэлийнхэн, угсаатан зүйчид, философичид, түүх, нийгмийн гэх олон өнцгөөс харж тайлбар өгсөн нь эдүгээ 500 хол давсан тодорхойлолт байдаг.
Домог зүй гэж юу вэ?
Домог зүй нь байгаль нийгмийн аливаа үзэгдлийг сэтгэмжийнхээ тусламжтайгаар тайлах гэсэн анхны хүн төрөлхтөний оролдлогууд юм гэж тайлбарлаж болно. С.Дулам “ Монгол домог зүйн дүр” / 1989 он , УБ / гэдэг номондоо :
Байгаль – нийгэм
Юм – Санаа
Үүнийг тодруулах юм бол нийлэг сэтгэлгээнд хийсвэр сэтглэгээ нь хөгжөөгүй, аливаа зүйл байдлын дүр зургийг илүү чухалчилж үздэг билээ. Энэ нь өнгө, дүрс, хэмжээг онцлоод энэ бүгдийг цааш, ямар нэг далдын хүч байна гэж сэтгэдэгбилээ.
Жишээ нь : Задын чулуу
Домог зүй дэх ертөнцийг үзэх үзэл :
Эртний дэлхийн аль ч улс оронд ертөнцийн үүслийн талаарх домгууд байдаг байна. Харин бүгдэд нь байдаг нийтлэг нэг зүйл нь эмх цэгцгүй/ хоосон, хоолой зэрэг /-ээс энэ етөнц үүссэнгэж үздэг байна. Монгол угсаатны домгуудад ийм санааг ямар нэг хэмжээгээр хадгалагдаж байдаг. Эмх цэгцгүй – тайлбарлавал байнга гүн харанхуй шөнө я юм уу, ёроолгүй хоосон ус эсвэл гал , эсвэл аварга том үлэмж биетэн гэх зэрэг зүйлсээс л ертөнц үүссэн гэж үздэг. Энэ талаар тодруулбал:
Харанхуйгаас - гэгээтэйд
Уснаас – хуурай газарт
Хоосноос – ахуйд
Хэлбэргүйгээс – хэлбэртэйд шилждэг гэж болно.
Монгол домог зүйд ертөнц анх хоосон, эмх замбараагүй байсан, ертөнц бий болохоос өмнө нь ямар байгаа талаар дүрсэлсэн байх нь тохиолддог.
Ингэхдээ энэхүү дүрслэл нь голдуу тууль, домгын эхэнд нь гардаг байна. Жишээ нь :
“Абай – Гэсэр хөвгүүн “ – туужид
Газар эхийн
Замбараагүй үед
Галав эх тивийг
Бүтээгүй үед гэж гаазар дэлхийг бүтээгүй, эмх цэгцгүй байгааг дүрсэлсэн байна. Үүнийг харвал монголчууд эхэн үедээ “ Домог зүйн – эрэн үедээ ертөнц эхлээд хоосон, бүтээгүй байсан гэж үздэг байсан нь харагдаж байна.
Мөн цааш нь ертөнц хэрхэн бий болсон талаар бий болсныг дүрсэлдэг байна.
Ер нь дэлхий нийтэд эртний домгуудад еотөнц хоосноос үүссэн гэж дүрсэлсэн нь элбэг байдаг боловч тэр нь чухам ямар дүр төрх байсан талаарх төсөөлөл нь өөр өөр байдаг.
Жишээ нь : Ертөнц эхлээд үүрдийн харанхуй байсан талаар:
- Полинезийн ард түмэнд
- Африкийн зарим аймгуудад
- Эртний Энэтхэгийн зарим судруудад гардаг. / Ригвээд, махасбхаарадам домог /
Монгол домогт дэлхий ертөнц анх эх захгүй усан далайд байсан тухай өгүүлдэг нь их байдаг.
Үүнээс хэрхэн үүссэн талаар дурдахдаа орчлон үүсэж бүтэхдээ хөнгөн тунгалаг нь дээш хөөрч хүнд булигартай нь дүүш тунаж тэнгэр газар үүссэн гэж дүрсэлсэн байдаг.
Монголчуудын домог : “ Хөх тэнгэр, хар газар “ гэсэн эрэгцүүлсэн дүрслэл байдаг нь үүнтэй холбоотой юм.
Мөн ертөнцийн үүслийн домгуудад газрыг хэн бий болгосон тухай “ хэн нэгэн эх далайн ёроол руу шумбан атга шороо олж ирэн хуурай газрыг үүсгэж байна гэж гардаг байна. Энэ нь монголын бараг бүх домгуудад газрыг хэн бий болгосон тухай “ хэн нэгэн их далайн ёроол руу шумбан атга шороо олэ ирэн хуурай газрыг үүсгэж байгаа тухай бараг бүх домгуудад гардаг.
Ингэхдээ бурхан тэнгэрээр зугаалж яваад бууж амрах газар олдохгүй болохоор нь хуурай газар бүтээх санаа төрж туслахаа явуулдаг ба үйл явдал цаашаа өрнөдөг. Энэ тухай алтайчуудын хувилбарт
“ туурвигч тэнгэр нь – үлгэн
Туслагчийг нь - эрлэг байдаг ба эрлэг нь газар доорх ертөнцийн эзэн байдаг.
Харин халх хувилбарт :
Ертөнцийг бүтээгч нь Очирваань бөгөөд туслагч нь Шунгуд байдаг. / шороо авчруулдаг. /
Энэ үйл явцад нь чөтгөр саад хийн тэмцэл өрнөдөг бол Алтай хувилбат энэ тухай гардаггүй байна. Буддын шашны нөлөө орохоос өмнө Очирваань бурханы оронд Хөхдэй мэргэн гэх домгын баатар байсан гэж судлаачид үздэг. Домогт гадгаар цагаан шунгуд хоёр удаа шумбадаг ба сүүлийнх дээрээ дом шивлэг хэрэглэн шороо авчирдаг үүнээс харахад монгол домог зүйд үйл хөдлөлөөс гадна үг нилээд чухал нөлөөтэй байсан нь харагдаж байна.
Харин буриад ардын домогт: Хөхдэй мэргэн аварга мэлхийг харваж энэ хуурай газрыг бүтээдэг. Үүнээс харахад шашны нөлөөгөөр домгын баатар нь Очирваань болж өөрчлөгдсөн байх магадлалтай юм.
Домгууд цаашаа үргэлжлэхдээ Алтайд: Очирваань – Эрлэг хоёр хоорондоо тэмцэлддэг бол халх домогт : Эрлэг бус шулмас байдаг бөгөөд бурханыг газрыг бүтээснйи дараа гарч ирдэг. Мөн нэг сонирхолтой зүйл нь : Буриадуудын домогт :
Хун шувуун ээжтэй
Хус модон эцэгтэй гэж гардаг.
Гэтэл ертөнцийн үүслийн домогт: Хун шувуу алаг мэлхий шороо атган эргэж байхыг хараад Очирваань хэлж санаа өгч ертөнцийг бүтээдэг. Эсвэл хун шувуу ч юмуу шумбагч шувуу ус руу шумбан шороог авч ирсэн тухай гардаг. Үүнээс харвал буриадууд ертөнцийн үүслийг шувуудтай холбон тэр тусмаа хун шувуудтай холбож үзээд хун шувуун хүндэлдэг байсан ба фетишизмийн хувьд өөрийн гарал үүслийг хун шувуу / шувуудтай / холбосон байх магадлалтай юм. Мөн монголчууд яст мэлхийг хүндэлж шүтэж байсан нь “ урт удаан настай, амгалан амьтан “ гэж хүндлэн шүтэж байснаа гадна ертөнцийг анх яст мэлхийн дээр бүтээсэн гэсэн домогтой холбоотой байж болох юм.
Алтай , Буриад, Халх ястангуудын ертөнцийн үүслийн тухай домгуудад нэг адил зүйрлэл, түүнтэй төстэй хэв маяг байгаа нь монголчуудын эрт үедээ нэг адил домог зүйтэй байсан нь харагдаж байна.
Дүгнэж хэлэхэд:
Монгол домог зүйн “ Ертөнцийн үүслийн – талаарх домгуудад:
- Ертөнц үүсэхээс өмнө хязгааргүй ус байсан
- Ертөнцийг туурьвагч баатар болон туслагч нөхөр
- Туслагч нь ихэнхдээ ус руу шумбан шороо авчирдаг
- Мөн дайсантай болон өөр хоорондоо тэмцэлдэж байгаагаараа адил төстэй юм. Үүнээс харахад домгийн зүй тогтол нь ерөнхийдөө адил төстэй байгаа юм гэж болох байна.
No comments:
Post a Comment