Сүлжээний онолын талаар товч аваад үзвэл : Сүлжээний хэмээн нэрлэгдсэн энэхүү онол нь хорьдугаар зууны дунд үеэс социологийн онолын сэтгэлгээнд гарч ирсэн бөгөөд солилцооны онол болон, рациональ сонголтын онолуудтай багцлагдан гарч ирсэн.[1]
Гэхдээ социологийн ном зохиолуудад “Сүлжээний онол / theory network / гэх нь түгээмэл боловч бусад хүн судлал / Anthropology / гэх мэт шинжлэх ухаанд “ Сүлжээний шинжилгээ “ / Network analysis / гэсэн нэрээр илүү хэрэглэгдэнэ.
Ер нь нийгмийн сүлжээ гэх ойлголтыг анх 1950 оны үед Ж.Барнс / J.A.Barns / шинжлэх ухаанд оруулсан боловч эх сурвалж нь Э.Дюркхэйм / E.Durkheim /, Социологич Ж.Симмел / G. Simmel / зэрэг эрдэмтэдийн үзэл баримтлалд байсан гэж болно.
Ер нь авлига хээл хахууль нь ямагт хоёр ба түүнээс дээш хүмүүсийн харилцааны үр дүнд үүсдэг бөгөөд энэхүүү гэмт үйлдэлд оролцогч хүмүүс нь урьдын танил, эсвэл хойшид хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж нэг ёсны өөрийн гэсэн сүлжээг үүсгэж байдаг гэж болохоор байна. Энэхүү сүлжээ нь хэн нэгэн хүнд туслах, зуучлах, гэх мэтээр хэлбэржиж байдаг. Бөгөөд миний бодлоор бол авлига хээл хахууль нь солилцоны зарчим дээр суурилдаг, сүлжээний системийн үйл ажиллааны үр дүнд үүүсдэг гэсэн санааг дэвшүүлмээр байна. Жишээ нь: Улс төрийн намууд сонгуулийн үед “ 10-н системийг хэрэглэж байсан энэ нь улс төрийн ажилчид нь өөрийн доороо 10 сонгогч тэдгээртэй тодорхой хэмжээний зүйл амладаг,/ үүнд : албан тушаал, мөнгө , аливаа нэг эд зүйлс гэх мэт байдаг/, харин эдгээр хүмүүс нь мөн доороо 10 хүн тухайн дэмжигчинй төлөө саналыг нь өгүүлэхээр цуглуулдаг эдгээр хүмүүсдээ өмнөх хүмүүсээс арай бага хэдий ч ямар нэг зүйлийг амладаг жишээ нь хүн тус бүр саналаа өгвөл 10,000 төгрөг гэх мэтээр цаашлаад 5 хүн гэсэн маягаар явагддаг.Гэтэл манай улсын авлигын эсрэг хуулинд авлига, хээл хахуулийн гэст хэргийн хэмжээ нь цалингын доод хэмжээ болох 108,000 төгрөгөөс эхлэнэ гэж заасан байдаг. Энэ нь манай орны эрх зүйн системд дутагдалтай тал байгааг харуулж байна
Үүнээс харахад авлигын хэрэг, тэр тусмаа хээл хахуулийн хэрэг нь сүлжээний шинжтэй үйл ажиллагаа гэж болохоор байна.
Олон улсын жишигт дараах нэр томъёо авлигын нэг хэлбэр гэж явагддаг ба миний бодлоор нь эдгээр тодорхойлолт нь сүлжээний шинжийг агуулж байгаа юм.
Олон улсын жишигт дараах нэр томъёо авлигын нэг хэлбэр гэж явагддаг ба миний бодлоор нь эдгээр тодорхойлолт нь сүлжээний шинжийг агуулж байгаа юм.
Nepotism – хамаатан садандаа зүй бус хөнгөлөлт үзүүлэх , дэмжлэг туслалцааг ялгавартай хандаж бусдаас давуу байдалтай болгох явдалыг хэлдэг байна.
Cronism- ойр дотны найз нөхөддөө зүй бус хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх явдал юм.
No comments:
Post a Comment