Скандинав ба өөр олон соёл иргэншилд солилцоо ба гэрээнүүд нь бэлэг хэлбэрээр явагддаг. Онолын хувьд тэр нь сайн дурынх боловч үнэн хэрэг дээрээ өгөх ба хариу өгөх албатай байдаг.
Олон жилийн турш Маусс болон түүний нөхөд хоцрогдсон бүдүүлэг гэх олон янзын нийгмүүд, бүлгүүдийн (өөрсдийнх нь нэрлэж байгаагаар эртний) хооронд үйлчилж байдаг гэрээ хийх хуулийн зохион байгуулалт ба эдийн засгийн бүрэн үйлчилгээг анхаарч иржээ. Тэдний нэрлэсэнээр “нийтлэг” нийгмийн үзэгдэл дотор шашны, хуулийн, ёс суртахууны: улс төр, гэр бүл илэрхийлэгдэж байдаг, түүнчлэн эдийн засаг тусгай хэлбэрээ хийгдэж байгаа: үйлдвэрлэл ба хэрэглээ буюу бүрэн үйлчилгээ үззүлэх ба хуваарилалт.
Энэ хүнд сэдвүүд, байнгын өөрчлөлтийн байдалд байгаа нийгмийн “зүйлүүд” дотроос нэг л шинжийг нь судлахыг эрэлхийлсэн бөгөөд тэр нь үнэгүй бөгөөд сонирхол агуулаагүй юм шиг мөртлөө хязгаарлагдмал бөгөөд хувийн ашиг сонирхол агуулж байдаг сайн дурын шинж юм. Ийм үйлчилгээнүүд ихэнхдээ өгөөмөр байдлаар өгсөн бэлэг хэлбэрээр байх бөгөөд үнэн хэрэг дээрээ алба, хувийн ашиг сонирхол агуулсан байдаг.
Сонирхож байгаа гол асуудал нь: Хоцрогдсон ба эртний шинжтэй нийгмүүдэд авсан бэлэгнийхээ хариуг заавал барихад хүргэдэг ямар хуулин ба хувийн сонирхолын дүрэм үйлчилж байна вэ? Өгч байгаа зүйлд ямар хүч байгаа болоод хүлээж авсан хүнийг эргүүлж хариу барихад хүргэж байна вэ?
Энэ асуултыг судалснаар зах зээл орчин үеийн хэлбэрээ олоогүй, зоос цутгаж гүйлгээнд оруулаагүй байсан үеийг харах бөгөөд орчин үеийн гэрээ, худалдаа үүсээгүй байсан үед эдгээр нь ямар хэлбэрээр явагдаж байсан ба ямар ёс зүй, зохион байгуулалт үүнийг зохицуулж байсан бэ гэдгийг ч ойлгох болно гэжээ.
Полинез, Меланез, Америкийн Баруун-Хойд гэсэн газруудыг сонгож аваад хооронд харьцуулжээ.
Бэлэг ба Потлач.
Өмнө байсан эдийн засгийн ба хуулийн системүүдэд хувь хүмүүсийн хооронд хийгдэж байгаа ердийн бэлэг солилцоо, баялаг ба бүтээгдэхүүний арилжаа бараг олддоггүй байна. Нэгд хувь хүмүүс солилцоо, гэрээ хийх шаардлагад оруулж байгаа бус харин аймаг, овог, гэр бүлүүд юм. Гэрээ хийж байгаа талууд нэг газар хэсэг бүлгээрээ нүүр тулан уулзах буюу зөвхөн ахлагчид нь дангаараа аль эсвэл дээрх хоёр хэлбэр зэрэг байж болно. Хоёрт, сольж байгаа зүйл нь зөвхөн баялаг, хөдлөх, үл хөдлөх бараа, эдийн засгийн хэрэгтэй зүйл биш. Солилцоо нь найрсаг байгааг илтгэх үйлдэл юм: хүлээн авалт, ёслол, цэргийн тусламж, эмэгтэйчүүд, хүүхдүүд, бүжиг, их наадмууд, үзэсгэлэн худалдаа үүнд орох бөгөөд эдийн засгийн арилжаа нь нэг л хэсэг нь юм. Мөн баялгийг шилжүүлэх нь ерөнхий, удаан хугацааны гэрээний ганц л онцлог шинж нь юм. Эцэст нь энэ бүрэн үйлчилгээ ба хариу үйлчилгээ нь сайн дурын бэлэгний хэлэбэрээр явагддаг мэт боловч эцсийн шинжилгээгээр албадлагын шинжтэй, зөрчигдвөл хувийн эсвэл бүр олон нийтийг хамарсан дайн гарч болзошгүй нөхцөлтэй явагддаг байна.
Маусс үүнийг бүрэн үйлчилгээний систем гэж нэрлэж(system of total service) байна. Энэ хэлбэр нь Номхон далайн ба Хойд Америкийн овгуудад цэвэр хэлбэрээрээ байдаг бөгөөд овог доторх хоёр бүлгийн холбоо юм. Өндөр хөгжсөн “бүрэн үйлчилгээ”-ний төрлийг Чинуукийн хооллох, хэрэглэх гэсэн утгатай Потлач(potlach) гэдэг үгээр нэрлэв.
No comments:
Post a Comment