Search This Blog

Friday, November 4, 2011

Музей судлалын судлах зүйл



Орчин үеийн онол бол музей судлалыг авч үзэхдээ бүх шинжлэх ухаан судлалд хэрэглэгддэг ерөнхий ойлголт, зарчмуудыг ашигладаг. Бүх шинжлэх ухаан нь тодорхой судалгааны объект болон зүйлтэй байдаг. Судалгааны объект гэдэг нь шинжпэх ухааыы танин мэдэхүйн хүчин чармайлт, чиглэсэн бодит зүйлсийн цуглуулга бөгөөд бусад шинжлэх ухааныхтай төстэй, бүр адилхан ч байж болдог. Музей судлалын объект нь музей. Музейн хэргийг (үйл ажиллагааг) нийгмийн үзэгдэл хэлбэрээр авч үзэх юм. Гэвч энэ объект тодорхой хэмжээнд түүхийн ухаан зэрэг шинжлэх ухаанаар зарим хэмжээгээр судлагдсан байдаг. Тухайлбал: социологи, соёлын түүх гэх мэт.
Судалгааны зүйл бол судалгааны объектоос өөр тодорхой бүлэг зүй тогтол юм. (Закунамерной-Закономерность) бөгөөд биеэ даасан шинжлэх ухааны салбар бүхэнд тус тусдаа өөр өөр байдгаараа онцлогтой. Судалгааны зүйл нь тухайн шинжлэх ухааны үүрэг зорилт, онол, сонирхолын хүрээ, мэргэжлийн чиглэлийг илэрхийлдэг. Судалгааны объектыг илрүүлэх харьцангуй хялбар материалыг цуглуулах үед л мэдэж болдог бол судалгааны зүйл бэлэн гарч ирдэггүй. Түүнийг хайж олох, бүтээх хэрэгтэй юм.
Судалгааны зүйлийг төрөлжүүлэн ангилах нь шинжлэх ухааны онолын хамгийн чухал хэсэг бөгөөд тухайн шинжлэх ухааны хөгжлийн түвшинг давхар харуулдгаараа онцлогтой.

1 comment:

  1. Тогтмол update хийж байвал аятайхан blog байна!

    Бямбабаатар И.

    ReplyDelete