Search This Blog

Friday, November 4, 2011

Авлига , хээл хахуулийн уламжлал



Манай орон эртнээс нааш зочныг дайлах, зочлох ёс , мөн бэлэг өгөх талаар тогтсон нарийн дэг журам бүхий заншилтай ард түмэн . Миний бодлоор авлига гэдэг ойлголт маань 1990-ээд оноос хойш л бий болсон ойлголт бололтой  Яахав 1926 онд БНМАУ-н “Шүүх цаазын бичигт” Албан тушаалын гэмт хэрэг, эд хахуулийг гэмт хэрэг гэсэн заалт байсан. Харин 1942 онд анх хээл хахууль гэсэн нэр томъёо гарч ирсэн байдаг. Миний бодлоор бол эрт үедээ “бэлэг” гэсэн ухагдахуун нь өнөөгийн хээл хахууль ,авлигын зарим үүргийг нь гүйцэтгэж байсан байж боллох юм. Харин авлига гэдэг ойлголт маань гэмт хэргийн шинжийг агуулсан үе нь харьцангуй хожуу үеийн ойлголт бөгөөд зарим ноёд, язгууртанууд өнөөгийн авлигын шигжтэй үйлдэлүүдийг үйлдэж байсан. Энэ талаар “Улаан хацарт “ гэсэн сурвалжид тодорхой гардаг. Харин хаан бол өөрөө төрийн хэмжээнд байсан гэж болно. Мөн үүнийг нотолж болохоор нэг зүйл бол: монгол оронд жуулчилж байсан Плано Карпини “ Тэд шунахай, ямагт ашиг харж, хүссэн зүйлээ нэхэмулэхдэ сайн, луу унжихдаа гарамгай, гээд “ Татарууд бэлэг сэлт нэхэхдээ сайн, маш их шургуу учраас тэд нар дээо очихоор бол гар цайлгах их хэмжээний, үнэтэй бэлэг сэлтийг авч явахыг Даниел бидэнд захилаа, хэрэв ямар ч бэлэг өгөхгүй бол зорьсон ажил бүтэлгүйтсэний адил болно гээд гадны нэгэн элч бэлэг сэлт өгөөгүйгээс болоод өөрийн зорьсон үүргээ биелүүлж чадаагүйгээр барахгүй зохих түвшинд анхаарал тавин хүлээж аваагүй тухй бидэнд ярьсан.[1]
Үүнээс харахад монголчуудад эртнээс нааш аливаа ажлыг бүтээхдээ бэлэг сэлт барих нь эртнээс байсан бололтой бөгөөд одоо ч бид ажил хэргийг бүтээхдээ, танил талаа харах, гар цайлгаад хялбархан бүтээх эрмэлздэг гэж болно..  Ялангуяа өнөөгийнх шиг хүнд суртал албан хаагчидын дунд газар авсан өнөө үед бол тохиромжтой мэт .2006 онд “Сант марал сангаас явуулсан судалгаанд оролцогчидын 70% гаруй нь хээл хахууль танил талыг ашиглах нь  ажилаа бүтээх хамгийн үр дүнтэй арга гэжээ. Тэгвэл ийм сэтгэлгээ саяхан бий болсон уу? Гэвэл бас үгүй юм харин хүмүүсийн аливааг амар хялбар бүтээхийг эрмэлздэг сэтгэдгээтэй холбогдоно. Энэхүү байдал нь эртнээс байсан гэдгийг  дараах зүйр цэцэн үгээс харж болохоор байна. Жишээ нь:  Танилтай хүн талын чинээ
                                                                     Танилгүй хүн алгын чинээ.
                                       Талтай хүн тарган                                                                               
                                       Үгтэй хүн мэргэн                                 гэх мэт байна.
Хээл хахуулийн үүргийг бэлэг гүйцэтгэж байсаныг баталж болох нэг зүйл бол ардын зүйр цэцэн үгс байж болох юм. Хээл хахууль ч бэлэг ч нэгэн адил заавал хариуг хүлээж байдагаагаа адил байдаг талаар өмнө авч үзсэн билээ. Үүнийг харуулсан үгсээс дурьдвал:
Аяганы хариу өдөртөө Өөдтэй бол уруутай
Агтны хариу жилдээ, Өглөгтэй бол авлагтай
Авахыг мэдвэл өгөхөө мэд
Өгөхийг мэдвэл авахаа мэд
Гэх мэтээр бэлэг заавал хариугаа хүлээж байдаг гэдгийг харуулсан үгс нилээдгүй байна.       Буддын шашин хүчтэй байсан манай орны ард түмний дунд арван хар нүгэлийг үйлдэж болохгүй гэдэг ойлголт байдаг. Гэтэл тэр дунд нь авлигыг үйлдэж болохгүй гэсэн зүйл байж болох юм. Жишээлбэл:  нэгд: Эд хөрөнгө, эрх тушаал, алдар нэрэнд шунах сэтгэл, хоёрт: хар амиа хичээх, харамлах гуравт: Бусдад  атаархаж жөтөөрхөж илүү үзэх санаа, дөрөвт :  бусдад үл итгэж ,хар санаж хажиглах, үл итгэх зэрэг нь санаа сэтгэлээр үйлдэх дөрвөн хар нүгэл болдог.  Үүнээс нэг, хоёр зэрэг нь авлига, хээл хахуулийн шинжийг агуулж байж болох юм.

[1] Плано Карпини “ Монголчуудын түүх “ УБ хот , 2006 он , 35 дах тал

No comments:

Post a Comment